УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Засгийн газрын өр, зээлтэй холбоотой асуудал байна. Нэгдүгээрт, Хуралдай бондын үлдэгдэл өр төлбөрийг 2024 онд дахин санхүүжүүлнэ. 392 сая ам.долларыг гадаадын хөрөнгийн бирж дээрээс бонд гаргаж санхүүжүүлнэ гэсэн байна. Ямар хүүтэй яаж санхүүжүүлэх вэ. Хоёрдугаарт, төсвийн алдагдал санхүүжихтэй холбоотой 3.7 их наядыг дотоодод үнэт цаас гаргаж санхүүжүүлнэ гэсэн байна. Улаанбаатар хот дотоод үнэт цаас гаргахад 17.8 хувийн хүүтэйгээр бонд босгохоор тооцоолсон байсан. Засгийн газар 15-16 хувиар босгох байх. Арилжааны банкуудын чөлөөт мөнгөн хуваарь хэд байгаа юм. Засгийн газар ямар хүүтэйгээр, мөнгө босгох уу, хувийн хэвшилд яаж нөлөөлөх үү. Дотоодын хувийн хэвшилд маш хүнд тусахаар байна" гэв.