УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр асуултад хариуллаа.
Тэрбээр "Айрагны тухайд өнгөрсөн онд бид согтууруулах ундаатай тэмцэх тухай хууль дээр ярьсан шүү дээ. Согтууруулах ундаа гэдэгт айргийг оруулах уу, оруулахгүй юу гэж ярилцаж байгаад оруулсан шүү дээ. Айраг уухаар халдаггүй юм уу. Таван литр намрын айраг уучихвал "баларсан юм болно" биз дээ? Тэгэхээр айраг нь согтууруулах ундааны зүйлд орохгүй гэж бичихгүй. Шимийн архи орохгүй гэж бичихгүй. Согтуурлын доод хэмжээг л бичнэ.
Согтуурал нь архинаас эсвэл айргаас болсон эсэх нь огт хамаагүй.
Согтуугаар жолоо барьж болохгүй гэж сурталчлахад ямар хугацаа шаардлагатай гэж. Ганц өгүүлбэр л байгаа биз дээ. Согтуугаар жолоо барьсан хэрэг 42-47 болж буурчихаад байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)