Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй барилга, байгууламж барих явдлыг хязгаарлахаар хуулийн төсөлд оруулж байна. 2000-аад оноос хойш гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр тодорхой ажлууд хийсэн. Төлөвлөлтгүй барилгажилт Дэнжийн мянга руу үргэлжлэх нь. Тиймээс цаг алдалгүй Улаанбаатар хотын барилгажилт, ерөнхий төлөвлөгөө түүнд нийцсэн орон сууцны стандарт, нормыг тогтоож, одоо архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга эхлүүлэх зөвшөөрөл олгогдоод байгаа 1,500 гаруй нэгж талбар бүхий барилгажилтын ажлыг царцаах, хотын стандарт бүхий өөр газар руу шилжүүлэх зохицуулалтыг хийхээр хуулийн төсөлд оруулж байна" гэв.
Сэтгэгдэл (2)