УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх О.Номинчимэгийг нийслэл хотын орлогчоор томилох аж. Тэрбээр, МУИС, Хууль зүйн сургууль болон СЭЗИС-т багшилж байсан бөгөөд 2010 оноос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн байна. О.Номинчимэг нь хуульч мэргэжилтэй бөгөөд УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад 2022 оноос УИХ-ын даргын хуулийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.
БОЛОВСРОЛ:
- Колумбийн Хуулийн сургууль, Нью Йорк хот.
- LL.M, 2015, Harlan Fiske Stone Scholar .
- Токиогийн Их сургууль, Токио, хууль зүйн магистр.
- Токиогийн Их Сургууль, Хуулийн тэнхим, эрх зүйч.
- -Хэл: Англи, Япон.
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 2022 оноос: Улсын Их Хурлын даргын зөвлөх.
- 2021-2022 он: Улсын Их Хурлын Тамгын газар, Тэргүүн дэд дарга.
- 2019-2021 он: Өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН, захирал.
- 2011-2016 он: Хоган Ловеллс Монголий ХХН, ахлах хуульч.
- 2010-2011 он: Мицубиши корпораци, Улаанбаатар оффис, хуулийн зөвлөх.
- МУИС, Хууль зүйн сургууль болон СЭЗИС-т багшилж байсан.
Сэтгэгдэл (1)