Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
"ЗГХЭГ-ын сайд Д.Амарбаясгалан сайдаар ахлуулсан ажлын хэсэгт Ханжоугийн Азийн наадмын үеэр дэлхийн допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх удирдлагатай уулзалт хийх үүргийг өгсөн. Шанхай хотод WАDА-ийн удирдах зөвлөлийн хурал болж, удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр манай улсыг допингийн эсрэг хэрэгжүүлж байгаа хууль, эрхзүйн орчноо боловсронгуй болгох шаардлагатай гэдгийг зөвлөж байлаа.
Бид ЗГ-ын хуралдаанд санал оруулсан. Энэ намрын чуулганаар биеийн тамир спортын хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барина. Хуульд допингтой холбоотой бүхэл бүтэн бүлэг заалт оруулна. Тухайн байгууллагын дүрэмтэй нийцүүлэн өөрчлөх нь бусад улс оронд байдаг жишиг.
ЗГ-аас хоёр удаагийн олимпын үеэр үүссэн өр төлбөрийн асуудлыг шийдсэн. Засгийн газар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээд явж байгаа. Мөн MONADA-г зургаан төрлийн зөрчлөө арилга гэсэн шаардлагыг ирүүлсэн" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)