Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Дэлхийн допингийн эсрэг байгууллага 2022 оны 12 дугаар сарын 2-нд нэг, хоёр дугаар шатлалд багтах кодын асуулгын дүнгээр Монгол Улсад ноцтой 11, чухал 8, ерөнхий хоёр буюу нийт 21 зөрчлийг арилгах шаардлаггыг ирүүлсэн байдаг.
- Ноцтой зөрчлийг 2023 оны гуравдугаар сарын 2-ны дотор арилгах
- Чухал зөрчлийг 2023 оны зургаадугаар сарын 2-ны дотор арилгах
- Ерөнхий зөрчлийг 2023 оны есдүгээр сарын 2-ны дотор арилгах шаардлагыг ирүүлсэн байна.
Харин эдгээр үүргүүдийг цаг хугацаанд нь бүрэн, хангалттай арилгаж чадаагүйн улмаас Олон улсын Допингийн эсрэг байгууллагаас манай улсад хязгаарлалт хийж эхэлсэн. Б.Бат-Эрдэнэ сайд ярилцаж, хэлэлцсэний үр дүнд ирэх оны нэгдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацааг өгсөн. Энэ хугацаанд ноцтой гэж үзсэн таван зөрчлийг арилгах үүрэг өгсөн.
- Шинжилгээний түүврийн төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн боловсруулж, баталгаажуулсан эсэх
- Шинжилгээний түүврийн төлөвлөгөөнд туссан спортын төрлүүд нь спортын тусгай шинжилгээний техникийн баримт бичигт заасан хамгийн доод шаардлагад нийцэж байгаа эсэх
- Тамирчдын биологийн паспорт дахь цусны шинжилгээний модулийг хэрэгжүүлсэн эсэх
- Шинжилгээний бүртгэлийн сан дахь тамирчдыг жилд гурваас дээш шинжилсэн эсэх
- Шинжилгээний дээжийг зохих хугацаанд лобарторид хүргүүлсэн шинжлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа эсэх гэсэн таван шаардлагыг хангаж чадаагүй байна.
Иймд Монгол Улсын Засгийн газар, Монголын Допингийн эсрэг байгууллага нягт хамтран ажиллах зайлшгүй шаардлага тусгарч байна. Энэ нөхцөл байдлыг тухайн байгууллага ч мөн хүлээн зөвшөөрөөд шинэ удирдлагаа сонгосон. Шинэ удирдлагаар хурандаа Уугангэрэл сонгогдсон.
Допингийн эсрэг байгууллагыг хаагдмал, нэг хоёр хүний хамааралтай явж ирсэн гэх шүүмжлэл яригдсан. Энэ байгууллагыг хаалттай байдлаас бүрэн салгах арга хэмжээг авна" гэв.
Д.Батчулуун