НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргаж, иргэдийн дунд санал хураалт явуулж буй. Тус асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
Тэрбээр "НӨАТ бол буцаан олголт ч биш, баримтаа бүртгүүлж, сугалаанд оролцсныхоо төлөө урамшуулал авч буй л хэлбэр юм. Сугалааг болиулахад 7,8 жил хичээн ажиллаж ирсэн хамрагдалтыг дөрөвхөн сарын дотор 40 хувийг нь алдсан.
Энэ бол татварын тогтолцооны асуудал. Гэнэт шийддэг зүйл биш. НӨАТ нь төсвийн орлого бүрдүүлэх, далд эдийн засгийг ил болгох үндсэн хоёр зорилготой. Хамрагдалт нь одоо 69 хувьтай байна. Олон улсын үнэлгээгээр бол хангалтгүй үзүүлэлт. 90 хувь хүрч байж, далд эдийн засаг ил боллоо гэж үзнэ.
Татвараар хамаагүй оролдох нь улстөр болоод эдийн засгийн эрсдлийг дагуулна.
Ирэх онд буцаан олголтод ноогдох төсөв нь 400 тэрбум төгрөг. Хэрэв 5 хувь болговол 600 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болно.
Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан, маргааш хэлэлцэж эхлэх гэж байхад ийм асуудал байх боломжгүй. Төрийн бодлого нь бага орлоготой иргэдээ дэмжихэд оршдог. Иймд бодлогоо хэн рүү чиглүүлж байгаагаа харах хэрэгтэй. Санал асуулгаа дуустал харъя л гэж байх шиг байна" гэв.
Сэтгэгдэл (3)