Нүүрсний хулгайн нэг эд эс нь олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийн хэрэг байдаг. “...“С” зөвшөөрлийг ил тод олгодог болно” гэж Зам тээврийн сайд болсон хүн болгон хэлдэг. Ажлаа авангуутаа шүү дээ. Удахгүй Одоо “С” зөвшөөрлийг авлига дагахаа больсон. Шударгаар, ил тод, цахимаар олгодог боллоо” л гэнэ. Бардаггүй юм. Авлига нь дахиад л гараад байдаг. Ер нь бол “С” зөвшөөрлийн хэрэгт АТҮТ-ийнхөн хуйгаараа холбогддог. Арваадхан сарын өмнө л гэхэд Хууль зүйн сайд “...Ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгохдоо авилга авсан АТҮТ-ийн 30 орчим албан тушаалтны хэрэг шүүхэд шилжлээ” хэмээн мэдэгдэж байв. Ганцхан удаагийн мэдэгдэл шүү дээ. Ингэж бөөнөөрөө холбогддог. АТГ, шүүх, прокурорын мэдээлэл хараад, сонсоод байх нээ, “...АТҮТ-д ажиллах хүн үлдсэн үү” гэмээр л байдаг юм. Энэ хэрэг Б.Гүрсоронзонгоос өмнө байсан л даа. Хачин нь түүнийг АТҮТ-ийн дарга болсноос хойш улам цэцэглээд байгаа юм. Нотолгоо нь өнгөрсөн шинэ жилийн өмнөхөн 30-уулаа шүүхэд шилжсэн явдал юм. Гэтэл Б.Гүрсоронзон байгаад л байдаг юм. Бүгдээрээ яваад тэр ганцаараа АТҮТ-д үлдэх вий дээ. Гэвч мань эр энэ хэргийн хаагуур явах вэ дээ. “С” зөвшөөрөлтэй холбогдож л дуулддаг. Нэр ус нь гарч л байдаг. Харин тэр том артай бололтой юм билээ. Баргийн сайдын үгэнд ордоггүй. Сайд нар нь ч дийлэхээ больчихсон нэг “сайхан” дарга болчихсон хэрэг. Дашрамд, “тамхины цэг” хавиар “Б.Гүрсоронзон мөд чихээ мушгиулж магадгүй” гэсэн шинэ яриа гарч байдаг шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин