Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах багц хуулийн төслийн талаар зэрэг 23 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.