Өнөөдөр дараах байнгын хороод хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо
- “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, техникийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн элэгдэл, түүхий эдийн хангамжийн асуудлаар мэдээлэл сонсох
- “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
-
Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал
-
Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
Эдийн засгийн байнгын хороо
-
Байнгын хорооны тогтоолын төсөл /“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
-
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох
Нийгмийн бодлогын байнгын хороо
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Хууль зүйн байнгын хороо
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/
- Хянан шалгах түр хорооны хянан шалгагчийг томилох тухай асуудал