МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв.
Хүний эрх, хүүхдийн эрх, гэр бүлийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна. Энэ чиглэлээр УИХ, ЗГ-ын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан.
Хот хөдөөгийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага бий. Тиймээс энэхүү хуулийн төслийг бэлтгэх ажлын хэсгийг Д.Тогтохсүрэн миний бие ахалж байгаа.
Хувийн хэвшлийг дэмжих хүрээнд Үндэсний баялагийн сангийн хуулийг боловсруулахтай холбоотой ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахална.
Ийнхүү УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах, 2024 оны улсын төсвийн тухай хуулийг дагалдан өргөн барьсан хууль, эрүүгийн хуулийг өргөн барьсантай холбоотой гурван асуудлыг авч хэлэлцсэн.
Газрын тухай 5 хуульд өөрчлөлт орж байгаа. Үүнийг чухалчлан авч үзэх ёстой гэж үзэж байна.
МСНЭ-ээс “Мөрдөн байцаалтын нууц задруулсан алба хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах” заалтыг хасах шаардлагыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хүргүүлсэн. Мөн УИХ дахь намын бүлгүүдэд хүргүүлээд байсан юм. Тус асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэж, бүлгийн олонх нь хасахыг дэмжсэн тул 21.9 дэх заалтыг эргүүлэн татахаар болов.
Сэтгэгдэл (3)