Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia системд хүүхэд хамгааллын E-kids цонхтой болсон талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр "E-Mongolia системд хүүхэд хамгааллын Ekids цонхыг нээж байна. Хүүхэд хамгааллын асуудалд ЦХХХЯ өөрсдийн эрхлэх чиг үүргийн хүрээнд Ekids цонхыг гаргаж байна. E-Mongolia цахим систем рүү нэвтрэхэд 16-аас доош насны хүүхэд бүртгэл үүсгэх боломжтой. Ингэснээр Ekids цонх руу ороход эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийг хаана явааг шууд харах боломж бүрдэж байна.
Өнгөрсөн долоо хоног руу үүрэн телефоны компаниуд руу уриалга явуулсан. Тус аж ахуй нэгжүүдийн зүгээс E-Mongolia систем рүү нэвтрэхэд дата шаардахгүйгээр орох боломжийг олгож байна.
Хүүхэд ямар нэгэн асуудалд орсон тохиолдолд яаралтай тусламж дуудах, цагдаагийн байгууллагад хандах эрх нээж өгсөн. E-Mongolia системд нийт 1,6 сая хүн бүртгэлтэй байдаг. Алслагдсан сум, суурин газарт ашиглах болох уу гэдэг зүйл мөн яригдана. Ойрын 3-4 жилд энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна" гэв.