Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Мөрдөн байцаалтын нууц задруулсан алба хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах” заалт оруулж байгааг сэтгүүлчид эсэргүүцэж, МСНЭ-ээс ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүлсэн билээ.
Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж буй нь хуулийн ард нуугдаж хулгай хийх боломжийг олгож буй хэрэг хэмээн үзэж буй. Мөн үеэр МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа "Үүний зэрэгцээ хүний эрхийн зөрчил, хэлмэгдүүлэлт ч нууц болно. Мөн хэвлэлийн эх сурвалжийг хумих эрсдэлтэй" гэсэн юм.
МСНЭ-ийн шаардлагад хариу болгож ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдэл хийхдээ, хуулийн байгууллагынхан сүлжээ үүсгэх замаар, онц их хэмжээний мөнгөөр сүлбэлдэж... "Ялангуяа улстөрчдийг урьдчилж хэвлэлээр зарлаж байгаад өрсөлдөгчөө намнадаг, бизнесийг нь дээрэмддэг үйлдэл гарч байсан" хэмээв.
Үүнтэй эвлэрч чадахгүйгээр зогсохгүй хатуу тэмцэхээ ч дурдлаа. Ийнхүү ХЗДХ-ийн сайд нь шүгэл бөглөж, шүлс залгиулах утгатай үг унагав бололтой.
Мөн үргэлжлүүлэн өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагынхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэнийг тодорхой хэрэгт буруутгах, урьдчилж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зааж чиглүүлэх замаар хонгилддог, хэлмэгдүүлдэг, эд хөрөнгийг нь булааж авдаг асуудал гардаг байсан гэв. Үүнээс ажвал хууль зүйн сайд нь хуулийнхантай тэмцэхээр ханцуй шамлажээ.
Сэтгүүлч хүн эх сурвалжаа нууцлах, хамгаалах хариуцлага хүлээж, аливаа мэдээллийг олж авдаг. Тэгвэл хуулиар эх сурвалжийн амыг таглах уу?
Сайд нь хуулийг ойлгох албагүй гэж индэрийн араас хэлж зогсоно. Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэмт хэрэгт сэтгүүлчид, жирийн иргэд хамаагүй гэж байгаа ч дараагийн өгүүлбэртээ сэтгүүлчдийн ажлыг хумих утгатай, хоёр үзүүртэй зүйл ярив.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)