УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Бид бэлчээрийн тухай огт ярихгүй байна. Малчдын талаар авч хэрэгжүүлэх томоохон арга хэмжээ болох залуу малчдын талаар асууя. Манай боловсролын тогтолцоотой ч хамаатай. Өвөрхангай аймгийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд авч үзвэл арванхоёрдугаар ангиа төгсөөд мал дээр гарч байгаа хүүхэд гарын 10 хуруунд багтахаар байна. Тийм учраас мал аж ахуйн салбарт ажиллах хүүхдүүдэд ахлах ангиас нь хичээл заах зохицуулалт руу шилжих хэрэгтэй. Ингэж байж л залуу малчдыг бэлтгэх боломжтой. Энэ талаар ХХААХҮЯ-наас БШУЯ-тай хамтарч бэлтгэж байгаа зүйл байна уу" гэв.
Сэтгэгдэл (1)