УИХ-ын чуулган үргэлжилж байна. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун улсын аварга малчин шалгаруулах журмыг өөрчилж буй мэдээлэл өглөө.
Тэрбээр "2024 оны улсын аварга малчин шалгаруулах журмыг эрс өөрчилж байгаа. Малын тоо олондоо бус нийгмийн хариуцлага, үүрэг, сум орон нутаг дахь хаялга зэргийг харна.
Мянгат малчин дотроо хоёр янз байдаг. Зарим гар чангатай бол нөгөө хэсэг нь хаялгатай, нийгмийн хариуцлагаа ухамсарласан байдаг. Тиймээс тооны араас хөөцөлдөхгүй" гэв.
Тус журмыг нь цахимжуулж буй аж.