УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хуулийн төслүүдийг эсэлцэн батлана. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэн батална. Нэгдүгээрт, дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлах, хоёрдугаарт, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлах талаар хэлэлцэнэ. Зарим байнгын хороонд өөрчлөлт оруулах асуудал тогтоол гараагүй учраас хойшлуулна.
Чуулганы нэгдсэн хуралдаанд дөрвөн сайд ирээгүй байгаа учраас хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг 14:00 цаг хүртэл хойшлууллаа" гэв.