Өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус XV хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн юм.
Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар аравдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайдад огцрох өргөдлөө өгсөн. Улмаар МАН-ын УЗ хуралдаж, Х.Нямбаатарыг хотын даргад дэмжсэн юм.
НИТХ-ын санал хураалтад 42 гишүүн оролцсны 33 нь нэр дэвшигчийг дэмжиж, 1 гишүүн дэмжсэнгүй, мөн 8 гишүүн санал өгөхөөс татгалзав. Ийнхүү 78.57 хувийн саналаар Х.Нямбаатарыг 35 дахь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилохыг олонх дэмжлээ. Одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эцэслэн батламжилна.
Нэмэлт:
Яг одоо чуулганаар Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэж байна.