УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хугацаа нь тулсан байх нэг талдаа сайшаамаар ч нөгөө талдаа бодмоор асуудал шүү. Сонгуулийн ерөнхий хороо ирэх онд болох сонгуульд хэр бэлтгэж байна вэ. 2020 онд баталгаагүй программтай санал тоолох машин ашигласан. 2024 оны УИХ-ын сонгуулиар энэ явдал давтагдаж болохгүй. Хэр зэрэг бэлтгэл хангаж байна. Бүх санал тоолох машинаа шинэчилсэн үү" гэв.