СЕХ-ны гишүүн Д.Баяндүүрэн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Санал тоолох 2493 төхөөрөмж бэлэн бий. 2023 оны төсвийн тодотголоор 507 төхөөрөмж нэмж авах зардлыг батлуулсан. Ирэх сарын 30-ны дотор тухайн төхөөрөмжийг хүлээж авна. Нийтдээ 3000 машин ашиглах төлөвлөгөөтэй. Мөн УИХ болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад 65 орчим тэрбум төгрөг зарцуулна гэж тооцсон" гэв.