Монголын театрын урлагийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ардын жүжигчин, БНМАУ-ын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Улсын Драмын Эрдмийн театрын найруулагч, Соёл Урлагийн их сургуулийн багш Бирваагийн Мөнхдорж нь 2023 оны наймдугаар сарын 18-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монголын театрын урлаг, боловсролын салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиосон юм. Энэ эрхэм хүмүүнийг өнөөдөр өглөө /2023:08:25/ Дуурь Бүжгийн Эрдмийн Театраас эцсийн замд нь үдэн гаргалаа.
Бие нь үгүйрэвч хийж бүтээсэн нь мөнхөрдөг орчлонгийн жамаар аав ээжийнхээ удмыг залгаж урлагийн аянд дөрөө жийн, тэр дундаа театрын урлагт амьдралаа зориулан өөрийн гэсэн хэв маягийг тогтоож, олон мянган шавь нартаа оюун мэдлэгээ хуваалцаж, эрхэм алдраа үүрд дуурсгасан эгэлгүй нэгэн билээ.
Гэрэл зургийг: Алтжин
Сэтгэгдэл (1)