Өнөө шөнө Хөвсгөлийн нутаг Булганы баруун хэсгээр их хэмжээний усархаг бороо орно. Мөн Архангай нутгаар, маргааш өдөр Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгийн нутаг, Архангайн зүүн хойд хэсэг Төв аймгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд Баяр наадмын өдрүүдэд буюу 11-нд төвийн аймгуудын нутгаар 12 баруун болон төв зүүн аймгуудын нутгаар ахиу хэмжээний дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.