Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хязаалан насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 138 хүлэг шандас сорин уралдлаа. Гэвч айргийн тавд хурдалсан хоёр хязаалсан сэрвээний өндрөөр хасагдаж байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач Жаргалсайханы халтар үрээ болон айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэмбэрэлсайханы бор үрээ хасагдлаа. Хасуулсан морьд см-аар бус мм-ийн илүү хэмжээгээр хасуулжээ.
Учир юу гэвэл уралдаад ирсэн морьдыг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун журам гарган хасуулжээ.
Хасуулсан морьдын эзэд ихэд гомдолтой байна. Сайд энэ уралдаанд морио уралдуулсан нь бас ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж байна. Уг нь Баяр наадмын тухай хуулинд уралдаад ирсэн морьдыг хэмжихгүй гэсэн байдаг. Гэвч эрхэм сайд журам гарган айрагт хурдалсан хоёр морьдыг журам гарган хасуулсан нь хууль зөрчиж буй гэлтэй. Түүх сөхвөл 2018 онд анх мордуулахад сэрвээгээрээ Х.Болорчулуун сайдын хязаалан үрээ хасагдсан. Тухайн үед арын хаалгаар морио уралдуулан түрүүлгэж байсан юм. Төр түмний наадам будилаантуулсан сайд руу морины комиссын гишүүд "Бид ажлаа мэдэе. Та оролцох хэрэггүй" хэмээн хэлжээ.
Сэтгэгдэл (6)