Ардын хувьсгалын 102 жил, Хэнтий аймгийн баяр наадмын бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Барилдаанд улсын начин О.Цэцэнцэнгэл тэргүүтэй 11 аймгийн арслан магнайлсан хүчит бөхийн барилдаанд 128 хүчтэн зодоглож байна.
Нэгийн даваанд барилдаж буй бөхчүүдээс хамгийн ахмад нь аймгийн хурц арслан П.Ганболд бол хамгийн урт нэртэй нь залуу бөх Б.Үүлэнтайсууххүү юм. 15 үсгээс бүрдсэн тэр бөх нэгийн даваанд сумын заан М.Од-Эрдэнэтэй оноолт таарсан байна.
Сэтгэгдэл (2)