Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хязаалан насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 138 хүлэг шандас сорин уралдлаа. Гэвч айргийн тавд хурдалсан хоёр хязаалсан сэрвээний өндрөөр хасагдаж байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач Жаргалсайханы халтар үрээ болон айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэмбэрэлсайханы бор үрээ хасагдлаа.