Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё өчигдөр эхэллээ. Зуны башёд Монголын 17 бөх барилдсанаас 11 нь давлаа. Дээд зиндааг тэргүүлэгч, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эхний ялалтаа итгэл төгс авсан бол шинэ озеки Киришима Б.Лхагвасүрэн бэртэлийн улмаас өнжлөө. Мөн сэкиваке Хошорюү С.Бямбасүрэн, Хокүсэйхо Э.Даваанинж, Чиёошома Г.Мөнхсайхан нар эхний ялалтаа авсан байна. Тэгвэл Тамаваши Б.Мөнх-Оргил, Дайшохо Ч.Шижирбаяр нар унажээ.