Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хязаалан насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 138 хүлэг шандас сорин уралдсан.
Үүнээс Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач Жаргалсайханы халтар үрээ түрүүлж, аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын алдарт уяач Пүрэвийн Батсайханы халзан үрээ, айргийн гуравт Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Хишиг-Очирын Бөхбатын хүрэн, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэмбэрэлсайханы бор үрээ, айргийн тавд Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ариунболдын бор үрээ хурдаллаа.
Сэтгэгдэл (1)