Ардын хувьсгалын 102 жил, Өвөрхангай аймгийн баяр наадам эхэллээ. Баяр наадмын бөхийн барилдаанд улсын начин М.Жамъянпүрэв, Л.Наранбаатар, П.Ганхүү, Б.Сугаржаргал тэргүүтэй 128 бөх барилдахаар бүртгүүлжээ. Аймгийн арслан цолтой тав, аймгийн заан гурав, аймгийн харцага тав, аймгийн начин 16 бөх барилдах юм байна. Энэ барилдаанд хамгийн ахмад нь 51 настай, зүүний магнай улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэв юм. Тэрбээр 1995 онд улсын начин, 2002 онд өсөх идэр чимэг хүртэж байв.