Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан ийнхүү ХЯЗААЛАН насны морьдын уралдаанаар эхэллээ.
Хязаалан насны хурдан морийг унахаар 316 хүүхэд бүртгүүлсэн ч 222 уралдаанч хүүхэд уралдааны замд гарлаа.
Уяач та бүхэн уралдаанч хүүхдээ эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулж, найм болон түүнээс насны хүүхдээр хурдан морио унуулж, хүүхдэд аюулгүй хувцас хэрэглэл өмсүүлж ирэхийг анхааруулж байна.