Ардын хувьсгалын түүхт 102 жилийн ойн баяр наадам маргааш эхэлнэ. Наадмын урд өдрүүдэд зарим аймаг, сумын наадам болж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Бугат сумын наадамд 64 бөх ир бяраа үзэхэд Бугат сумын харьяат Ш.Батырбек түрүүлж, сумын заан цол хүртлээ. Отгон сумын заан өдгөө 11 дүгээр ангид суралцдаг 16 настай юм байна. Ш.Батырбек нь 2017 онд Баянхонгор аймагт болсон өсвөрийн бөхийн барилдаанд түрүүлж, 2018 онд сүмо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, жүдо бөхийн баруун бүсийн тэмцээний мөнгө, жүдо бөхийн өсвөрийн УАШТ-ий мөнгөн медальт, "Аваргын гараа" барилдааны хүрэл медальтай өсөх ирээдүйтэй бөх юм. Түүний аав Шарив нь аймгийн начин цолтой юм байна.