Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Налайх дүүргийн баяр наадам өнөөдөр эхэлж байна. Тус наадмын бөхийн барилдаанд улсын цолтой 17 бөх хүч үзэж байгаа бөгөөд гарди Ж.Бат-Эрдэнэ, харцага Ш.Уламбаяр, Б.Одгэрэл, Х.Гантулга, начин С.Мандах, Б.Эрдэнэхүү, Б.Суманчулуун, Р.Ганхуяг, С.Багахүү, Б.Амарзаяа, Ш.Шинэбаяр, Б.Батжаргал, Б.Хишигбаатар, Ц.Бямба-Очир, Н.Баярбаатар, Х.Оргилболд, О.Түмэн нар зодоглов. Нэгийн даваанд улсын цолтой хоёр бөх унасан нь С.Мандах, Р.Ганхуяг юм. Энэ барилдаанд аймгийн арслан цолтой 28 бөх бүртгүүлсэн бол Тува улсын гурван бөх барилдаж байна.