Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадам маргааш эхэлнэ. Наадамд барилдах 512 бөхийн бүртгэл 19:00 цагт хаагдах ба аварга цолтой зургаан бөх барилдахаар бүртгүүлээд байна.
Дархан аварга Г.Өсөхбаяр, даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай нар зодоглох бол дархан аварга А.Сүхбат, аварга Ч.Санжаадамба нар бүртгүүлээгүй байна.
Амьд сэрүүн 12 аваргаас зургаа нь барилдах бөгөөд дархан аварга Х.Баянмөнх өнгөрсөн жил зодог тайлж, Б.Бат-Эрдэнэ гурвын даваанд нутгийн бөхдөө тахим буулгасан. Наадамд хамгийн олон түрүүлсэн дээрх аваргууд ахин барилдахгүй юм.
Харин аварга Д.Сумъяабазар 2008 оны наадмын долоогийн даваанд унаснаас хойш, аварга О.Балжинням 2019 оны наадмын хоёрын даваанд унаснаас хойш наадамд зодоглоогүй байна.
А.Сүх
Сэтгэгдэл (6)