Үндэсний их баяр наадам, Булган аймгийн баяр наадам хоёр дахь өдрөө болж байна. Наадмын бөхийн барилдаанд улсын начин цолтой 14 бөх магнайлсан бөгөөд тавын даваанд улсын начин цолтой гурав, аймгийн цолтой гурав, сумын заан цолтой хоёр бөх үлдлээ. Тавын даваанд улсын начин Д.Амарсайхан сумын заан С.Галбадрахыг, улсын начин Б.Түмэндэмбэрэл сумын заан А.Ширнэндагвыг, улсын начин Э.Сумъяабат аймгийн арслан Г.Ганбаатарыг амалж, энэ даваанд аймгийн арслан Б.Очирхүү, аймгийн харцага Д.Пүрэвдоржтой нар туналаа. Аймгийн баяр наадамд улсын 14 цолтон барилдсанд бөхийн хүрээнийхэн таагүй хандаж байна. Цолонд горилж буй залуусынхаа боломжийг булаалаа гэж. Аймгуудын баяр наадамд цол авахгүйгээс хойш улсын цолтон зодоглох нь зохимжгүй мэт. Цол наймаалцах асуудал эндээс л эхэлж байгаа юм.
Сэтгэгдэл (4)