Ардын хувьсгалын анхны наадам 1921 онд болсоноос өнөөг хүртэл 101 наадам болсон ба 3-ын тоогоор төгссөн нийт 10 наадам буй. Гурваар төгссөн оны жилүүдэд Архангай нутгаас гурван түрүү авсан нь Г.Вандан, П.Лувсанжамц, Г.Өсөхбаяр юм. Архангайн бөхчүүд 3-аар төгссөн жилд олон түрүүлжээ.
Архангай аймаг үүсэж хөгжсөний тэгш ой 3-аар төгссөн онд тохиодог юм. Харин үлдсэн долоон түрүүг авсан аймаг бол Завхан, Булган, Төв, Увс, Өвөрхангай, Хэнтий, Сэлэнгэ юм.
1923 оны наадамд 704 бөх барилдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын аварга Г.Вандан түрүүлсэн бол 1933 оны наадамд 880 бөхөөс Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын арслан М.Лхагва түрүүлж байв. М.Лхагваас хойш Завхан нутгаас улсын арслан цолтон төрөөгүй юм.
Тэгвэл 1943 оны наадамд 512 бөхөөс Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, улсын арслан П.Лувсанжамц, 1953 онд Булган аймгийн Хангай сумын харьяат, дархан аварга Б.Түвдэндорж, 1963 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат дархан аварга Ж.Мөнхбат, 1973 онд Увс аймгийн Хяргас сумын харьяат, дархан аварга Х.Баянмөнх, 1983 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, дархан аварга Д.Цэрэнтогтох, 1993 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, 2003 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, дархан аварга Г.Өсөхбаяр, 2013 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлжээ.
А.Болд
Сэтгэгдэл (3)