Ардын хувьсгалын 102 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадам хоёр дахь өдрөө болж байна. Өнөөдөр бөхийн барилдаан гурвын даваанаас эхэлсэн бөгөөд аймгийн арслан цолтой найман бөх, аймгийн цолгүй гурван бөх нь сумын заан П.Хүрэлбаатар, Н.Амгаланбаатар, залуу бөх Б.Гончигсүрэн юм. Тэднээс охидын "краш", Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, сумын заан Пүрэвдоржийн Хүрэлбаатар нутгийн ах хурц арслан Э.Баасанжаваар тав давж аймгийн начин цолын болзол хангалаа. П.Хүрэлбаатар нь 2000 онд төрсөн 22 настай бөх. 2019 онд сумын заан цол хүртэж, 2021 онд цолоо баталсан юм.
Сэтгэгдэл (2)