Ардын хувьсгалын 102 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадам хоёр дахь өдрөө болж байна. Өнөөдөр бөхийн барилдаан гурвын даваанаас эхэлсэн бөгөөд аймгийн арслан цолтой найман бөх, аймгийн цолгүй гурван бөх нь сумын заан П.Хүрэлбаатар, Н.Амгаланбаатар, залуу бөх Б.Гончигсүрэн юм. Тэд сайн барилдаж байгаа бөхчүүд. Тэр тусмаа Б.Гончигсүрэн. Бөхийн барилдааны дөрвийн даваанд жүдо бөхийн их дуулгын аварга Б.Гончигсүрэн аймгийн хурц арслан Б.Номиндалайг давлаа. Түүнд аймгийн начин цол хүртэхэд ганцхан даваа үлдлээ. Тэрбээр Бөх билэгт дэвжээний наадмын сорилго барилдааны нэгийн даваанд хүчтэй гарди М.Бадарчийг илүүрхэн давсаныг бөх сонирхогчид мартаагүй буй за.
Сэтгэгдэл (2)