Ардын хувьсгалын 102 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадам хоёр дахь өдрөө болж байна. Өнөөдөр бөхийн барилдаан гурвын даваанаас эхэлсэн бөгөөд аймгийн арслан цолтой найман бөх, аймгийн цолгүй гурван бөх нь сумын заан П.Хүрэлбаатар, Н.Амгаланбаатар, залуу бөх Б.Гончигсүрэн юм. Тэд сайн барилдаж байгаа бөхчүүд. Монгол бөхийн өргөөнд болсон сумын цолтны барилдаанд түрүүлж, шөвгөрсөн. Баяр наадмын дөрвийн давааны оноолтыг танилцуулж байна.
Дөрвийн даваа:
1.Б.Номиндалай арслан- Б.Гончинсүрэн з/б
2.Т.Пүрэвсүрэн арслан- Н.Амгаланбаатар с/з
3.Н.Баттүвшин арслан- П.Хүрэлбаатар с/з
4.Т.Дүүрэнсаран арслан -М.Баяржавхлан а/н
5.Э.Баасанжав арслан- О.Баярбаасан а/н
6.П.Эрхэмжаргал арслан- Л.Энхтүвшин а/н
7.Б.Батсайхан арслан- Г.Мөнхбаяр а/х
8.Л Энхсаруул арслан- О.Үйтүмэн а/х