Ардын хувьсгалын 102 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадам хоёр дахь өдрөө болж байна. Өнөөдөр хурдан шүдлэнгийн уралдаанд 46 хурдан буян гараанаас гарахад Багахангай дүүргийн уяач А.Мөнхжингийн саарал түрүүлж, Улаанбаатар хотын харьяат Б.Билэгжаргалын бор шүдлэн аман хүзүүдэв. Харин айргийн тавд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, алдарт уяач С.Баттөрийн зээрд, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат Ө.Мөнхбаярын шарга, Дундговь аймгийн Луус сумын харьяат Т.Түвшинтөрийн сартай зээрд шүдлэн худалж, хурсан олныг баясгалаа.