Румын улсад уран сайхны гимнастикийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-9-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд дасгалжуулагч Б.Болормаа, Б.Халиуны удирдлага дор Монголын есөн тамирчин өрсөлдөнө. Тодруулбал, ганцаарчилсан төрөлд У.Айына, А.Хонгорзул, Н.Урангоо нар өрсөлдөх бол багийн төрөлд П.Энэрэл, П.Аялгуу, Б.Цэрэнханд, С.Мөнхгэрэл, Н.Мандуухай, Х.Минжин нар өрсөлдөх юм. Тус тэмцээний багийн ахлагчаар Надежда Софронова, шүүгчээр Б.Эрдэнэтуяа нар ажиллах юм байна.