Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрхэмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнаж байна.
Тэдний дунд мото спортын гавьяат тамирчин Ш.Эрдэнэбилэгийн хүү Халиунболд гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаав.
Монголын мото спортоос аав, хүү гавьяат болсон анхны тохиолдол. Э.Халиунболд нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, дөрвөн мөнгөн медальт, Азийн “Enduro” уралдааны хошой мөнгөн медальтай тамирчин юм. Дөрвөн настайгаасаа төмөр хүлгийн жолоо атган тив, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн тоосоо өргөсөн Э.Халиунболд ийнхүү гавьяат тамирчин болж байна.