Ардын хувьсгалын 102 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадам хоёр дахь өдрөө болж байна. Тус наадмын хурдан азарганы уралдаанд газар газрын 23 хурдан туурт тоосоо өргөхөд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат Лхагва-Эрдэнийн хээр түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Г.Одсүрэнгийн бор азарга аман хүзүүнд хурдаллаа.
Харин аймгийн тавд Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат Сүхбаатарын шарга, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Мөнхбатын хээр, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат Эрдэнэдалайгийн хонгор хурдалж, хурсан олныг баясгав.