Ардын хувьсгалын 102 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадам өчигдөр эхэлж, үндэсний шагайн харвааны тэмцээн гар болон нумт харвааны төрөлд өрсөлдөөн өрнөж байна. Үндэсний шагай харваанд 22 багийн 180 харваач өрсөлдөж байгаа. Хамгийн ахмад нь 73 настай аймгийн гоц мэргэн И.Батпүрэв бол хамгийн залуу нь 13 настай Д.Зүмбэрэл нар цэц мэргэнээ сорьж байна.