Ардын хувьсгалын 102 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадам өчигдөр эхэлж, их насны морьдын уралдаанд 46 хурдан буян тоосоо өргөлөө. Энэ уралдаанд Улаанбаатар хотын харьяат Батбаатарын бор морь түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн алдарт уяач Х.Манлайбаатарын зээрд халзан аман хүзүүдэв.
Харин аймгийн тавд Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат, Наранбатын зээрд, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, Монгол Улсын манлай уяач П.Сэргэлэнгийн зээрд, Төв аймгийн Баян сумын харьяат, сумын алдарт уяач Д.Батбуянгийн бор морь худалсан байна.