Ардын хувьсгалын 102 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадам өчигдөр эхэлж, өнөөдөр хоёр давсан бөхчүүд барилдана. Энэ жилийн анхны наадмын бөхийн барилдаанд аймгийн арслан цолтой 37 бөх бүртгүүлэн барилдсанаас 14 аймгийн арслан хоёр давсан бол залуу бөх нэг, сумын заан цолтон хоёр бөх хоёр давжээ.
Мөн цолоо ахиулах боломжтой хоёр давсан бөх гэвэл аймгийн заан цолтон зургаа, харцага цолтон тав, начин цолтон зургаан бөх байна.
Баяр наадмын бөхийн барилдаан өнөөдөр өндөрлөх бөгөөд аймгийн цол авах боломжтой Б.Гончигсүрэн, П.Хүрэлбаатар, Н.Амгаланбаатар, аймгийн начин М.Баяржавхлан, Б.Өлзийсайхан, Ө.Батсуурь нар хоёр давлаа. Тэднээс цол авах цаашлаад түрүүлэх боломжтой бөх ч гарч мэдэх юм.
А.Болд