Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрхэмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнах юм.
Шагнал гардах эрхмүүдийн дунд боксын спортын “Ташкент-2023” насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Б.Чинзоригийг гавьяат тамирчин, боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийг гавьяат дасгалжуулагч цолоор шагнана.
Б.Чинзориг нь Армийн дэлхийн аварга, Ази тивийн алт, мөнгө, хүрэл медальтайн дээр олимпын наадамд хоёронтоо эх орноо төлөөлөн тулалдсан Монгол Улсын шилдэг тамирчин юм. Харин гавьяат дасгалжуулагч цолоор шагнуулж буй Ж.Энхтөр нь Үндэсний шигшээ багийг удирдан эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл, эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медальтан төрөн гарсан гавьяа түүнийх.