Унгарын нийслэл Будапешт хотод хөнгөн атлетикийн ДАШТ ирэх сарын 19-27-ны өдрүүдэд болно. 19 дэх удаагийн тэмцээнд манай улсаас дөрвөн марафонч өрсөлдөх юм. Гавьяат тамирчин Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан, Ж.Отгонбаяр нар тоосоо өргөнө. Б.Сэр-Одын тухайд өдгөө 42 настай бөгөөд тус тэмцээнд 11 дэх удаагаа гүйх болсон нь Монголын хөнгөн атлетикийн түүхэнд тохиогоогүй амжилт юм.