Ардын хувьсгалын 102 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадам өнөөдөр эхэлж байна. Энэ жилийн анхны наадмын бөхийн барилдаанд аймгийн арслан цолтой 37 бөх бүртгүүлэн барилдаж байгаа бөгөөд цолгүй бөх багтсангүй. Тува улсын цолгүй таван бөхийг барилдуулсан байна. Нэгийн даваанд аймгийн арслан Б.Батзориг, Б.Гончигтавхай, Б.Үүрцайх, Э.Тулга, Б.Доржсүрэн, Ё.Эрхэмжаргал, Э.Ууганбаяр нарын арслан цолтон сумын заануудад унажээ. Барилдаж буй бөхчүүдийн дунд олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нэг давсан ба тэрбээр 16 жилийн тэртээ тус аймгийн наадамд түрүүлж, арслан цол хүртэж байв.