Хонгконг улсад пауэрлифтингийн Ази, Африк тив, далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болов. Тэмцээнд Монгол Улсын тамирчин Б.Анардэлгэр 57 кг-ын жингийн залуучуудын ангилалд дөрвөн алтан медаль хүртлээ. Тэрбээр суулт, шахалт, таталтын төрөлд үнэмлэхүй амжилт үзүүлэн алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр аваргалаж, төрийн дуулалаа эгшиглүүлэв. Мөн тус тэмцээнээс залуучуудын эмэгтэйчүүдийн ангилалд “Best lifte”шагналын эзэн болсон анхны монгол тамирчин болов.