Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж улсын начин цол хүртсэн хамгийн залуу бөхөд хурдан удмын даага гардуулдаг. 1994 онд анх аварга Д.Сумъяабазар 20 настайдаа даага гардаж байсан бол хамгийн сүүлд 28 жилийн дараа 2022 онд улсын начин Э.Батмагнай 21 настайдаа хурдан даага хөтөлжээ. Үүнээс хойш Монголын залуучуудын холбооноос 26 бөхөд даага гардуулсан байна.
Хурдан удмын даага хөтөлсөн бөхчүүдээс аварга цолтон нэг төрсөн нь Д.Сумъяабазар бол улсын арслан цолтон тав, гарди нэг, заан дөрөв, харцага дөрөв, начин цолтон 13 байна. Нэг гэр бүлээс Д.Сумъяабазар, Д.Сэржбүдээ нар даага хөтөлсөн ба хамгийн олон даага хөтөлсөн аймаг нь Хөвсгөл (Г.Элбэг, Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, А.Батмөнх, Б.Даваа-Очир) юм.
Дараа нь улсын начин Ц.Баянмөнх (1995), улсын заан О.Одэгэрэл (1996), улсын харцага Г.Элбэг (1997), улсын арслан Б.Ганбат (1998), улсын начин Д.Сэржбүдээ (1999), улсын начин Б.Одхүү (2000), улсын арслан Х.Мөнхбаатар (2001), улсын арслан Д.Азжаргал (2002), улсын начин Ж.Гансүх (2003), улсын начин Т.Энхтуяа (2004), улсын харцага Д.Батболд (2005), улсын заан Н.Өсөхбаяр (2006), улсын гарди Ж.Бат-Эрдэнэ (2007), улсын начин Ш.Тогтохбаяр, улсын арслан Ц.Содномдорж (2008), улсын арслан (2009), улсын начин Б.Заяамандах (2010), улсын начин А.Батмөнх (2011), улсын начин Б.Сугаржаргал (2012), улсын харцага Т.Баасанхүү (2013), улсын начин Б.Бадамсүрэн (2014), улсын начин Э.Даш (2015), улсын заан Д.Анар (2016), улсын заан Б.Серик (2017), улсын начин Б.Даваа-Очир (2018), улсын арслан Б.Орхонбаяр (2019), улсын харцага О.Мөнх-Эрдэнэ (2020), 2021 онд Ковидын улмаас наадам болоогүй, улсын начин Э.Батмагнай (2022) байна. Даага хөтөлсөн 16 аймаг байгаа бол даага хөтлөөгүй аймаг нь Төв, Дорноговь, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул юм.
Даагаа хөтөлсөн бөхтэй аймгийн жагсаалт:
Хөвсгөл-5
Увс-4
Өвөрхангай-3
Говь-Алтай-2
Баянхонгор-2
Дорнод-2
Бусад аймаг нэг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)