"Ар хударга” кинонд дүрээ мөнхөлсөн “Томоо” буюу П.Бат-Амгалан Хонгконг улсад болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын Ази, Номхон далайн орнууд, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг-ын жинд алтан медаль хүртэв. Тэрбээр цээжнээс 190 кг жинг өргөн төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна. Өөрийн биеийн жингээс гурав дахин хүнд жинг өргөсөн юм. П.Бат-Амгалан нь 2019 оны ДАШТ-ий дөрөвдүгээр байрт шалгарч, Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн нэгэн.