БНХАУ-ын Ханжоу хотод 19 дэх удаагийн Азийн зуны спортын наадам есдүгээр сарын 24-нд эхэлнэ. Энэ наадмын боксын төрөлд 230 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна. Тус тэмцээний үеэр “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох бөгөөд эрэгтэй 20, эмэгтэй 14 тамирчны квот батлагдлаа. Монголын ширэн бээлийтнүүд энэ рингэнээс олимпын эрхээ авах боломжтой, гавьяат тамирчин Д.Отгондалай, Э.Цэндбаатар нар алтан медаль хүртэж байсан билээ. Мэргэжлийн бокст хүч үзэж буй Э.Цэндбаатар тус тэмцээнд оролцох боломжтой бөгөөд мэргэжлийн рингэнд 14 тулаан хийгээгүй тохиолдолд юм.